images

БНСУ-ЫН “К-ПЕТРО” КОМПАНИЙ УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2024-08-09

208

Элчин сайд С.Сүхболд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “К-Петро” корпорацийн дэд ерөнхийлөгч И Гён Хым тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
 
 
Уулзалтын үеэр талууд К-Петро компаний Монгол Улсад хэрэгжүүлж буй агаарын чанарыг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж буй ажлын өнөөгийн явцын талаар болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, түгээлтийн системийн хяналтын тогтолцоог бэхжүүлж, менежментийн чадавхыг сайжруулах”-ийн талаар тус тус санал солилцов.