images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД БНСУ-ЫН “ДОХВА ИНЖИНЕРИНГ” ХК-ИЙН ТЭЭВРИЙН САЛБАР ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ЖОН СҮ ДУН-ТАЙ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2024-08-01

267

Элчин сайд С.Сүхболд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Дохва инженеринг” ХК-д зочилж, Тээврийн салбар хариуцсан захирал Жон Сү Дун-тай уулзав.
 
Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд “Улаанбаатар хотын метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Дохва инженеринг” ХК-ны хамт олонд ажлын амжилт хүсэж, зөвлөх үйлчилгээг гэрээнд заасан хугацаанд өндөр чанартай гүйцэтгэхийн чухлыг онцлоод шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлж ажиллана гэв.
 
Тээврийн салбар хариуцсан захирал Жон Сү Дун “Дохва инженеринг” ХК нь 80 гаруй улс оронд бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлага дээр үндэслэн “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь чанартай гүйцэтгэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
 
Мөн талууд Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.