images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД СОЛОНГОСЫН ХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН КОРПОРАЦИЙН ЗАХИРАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2024-07-17

298

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Солонгосын хийн аюулгүй байдлын корпорацийн захирал Паг Гён Гүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
 
 
Уулзалтаар Монгол Улсын иргэдийн анхааралд буй хийн аюулгүй байдлын тухай хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчинг сайжруулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар санал солилцов.
 
Захирал Паг Гён Гүг Солонгосын хийн аюулгүй байдлын корпораци нь БНСУ-ын дотоод дахь хийн хадгалалт, дамжуулалт, тээвэрлэлт зэрэг бүх шатанд аюулгүй байдлын хяналт, шалгалтыг хэрэгжүүлдэг байгууллага болохыг танилцуулж, энэ салбар дахь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв.