https://consul.notary.mn СИСТЕМЭЭР ONLINE ИТГЭМЖЛЭЛ ҮЙЛДЭХ

2026-04-03


     Иргэн та өөрийн оршин суугаа газраас https://consul.notary.mn цахим хаягаар нэвтрэн "шинээр бүртгэл үүсгэх" хэсэгт дарж, өөрийн мэдээллийг үнэн зөв бичин, цахим хэлбэрээр итгэмжлэл хийх боломжтой.  
Анхаарах зүйл:
Та дараах төрлийн итгэмжлэлийг заавал өөрийн биеэр Элчин сайдын яамны Консулын хэлтэст биечлэн ирж хийх шаардлагатай бөгөөд бусад төрлийн итгэмжлэлийг цахимаар хийж болно.

Үүнд:

-БАНКНЫ ДАНСТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ТӨРЛИЙН ИТГЭМЖЛЭЛ
-ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГАЗРЫН ИТГЭМЖЛЭЛ
-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИТГЭМЖЛЭЛ
-ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ
-ГАРЫН ҮСЭГ ГЭРЧЛЭХ


Таны хийсэн итгэмжлийг ЭСЯ-ны Консулын хэлтэст хянан зөвшөөрсний дараа та шаардагдах баримтын эх хувийг шуудангаар ирүүлэх бөгөөд тухайн Консулын хэлтэст хүлээн авсны дараа таны итгэмжлэлийг Монгол Улс дахь аль ч нотариатын байгууллагаас итгэмжлэлээ хэвлүүлэн авах боломжтой.