КОНСУЛЫН ХЭЛТЭСТ ИРЖ ИТГЭМЖЛЭЛ ҮЙЛДЭХ
2026-03-03
ИТГЭМЖЛЭЛ
Та өөрийн нэрийн өмнөөс хууль ёсны тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэх бүрэн эрхийг нөгөө этгээдэд буюу Монгол улсад байгаа өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох ойлголт юм. Бүрдүүлэх материал:
ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж итгэмжлэл үйлдэхэд итгэмжлэлийн төрлөөс хамааран дараах холбогдох материалыг хавсаргана. Үүнд:
Ерөнхий итгэмжлэл: /Иргэний бүртгэлийн холбогдолтой лавлагаа, хүүхэд хилээр авч гарах, авчрах, виз мэдүүлэх, утасны дугаар авах, солих, шилжилт хөдөлгөөн хийлгэх гэх мэт.../
- Монгол улсын хүчинтэй гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх, E-Mongolia платформоос иргэний үнэмлэхний лавлагаа
- Хүүхэдтэй холбоотой итгэмжлэлд хүүхдийн төрсний гэрчилгээ гадаад паспорт, хилээр авч гарах бол тухайн хүний гадаад паспортын хуулбар,
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, газар эзэмших эрхийн итгэмжлэл:
- Монгол улсын хүчинтэй гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх, E-Mongolia платформоос авсан иргэний үнэмлэхний лавлагаа
- Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх болон эзэмших эрхтэй газар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт:
- Монгол улсын хүчинтэй гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх, E-Mongolia платформоос авсан иргэний үнэмлэхний лавлагаа
- Нас барсны гэрчилгээ, тухайн нас барсан иргэнтэй ямар холбоотойг нотолсон төрөл садангийн лавлагаа
- Өвлөн авч байгаа болон татгалзаж байгаа хөрөнгө /үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл/-ийн гэрчилгээний хуулбар, банкны дансны дугаар
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
Анхаарах зүйл:
- Та өөрийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албан ёсны оршин суух хаяг,
ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, утасны дугаарыг мэдэх
- Та өөрийн итгэмжлэлийн зүүн доод буланд байгаа кодын зургийг авч Монгол
Улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө илгээх
- Таны үйлдсэн итгэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хоногийн дараа өөрт ойрхон байрлах нотариатын газраас хэвлүүлэн авах боломжтой