ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

2022-11-12


ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

Гэрлэхийг хүсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлж, Консулын хэлтэст 2 гэрчийн
хамт биеэр ирж бүртгүүлнэ.
1. Монгол улсын иргэд гэрлэлтийн бүртгэлд хамрагдах:
- Мэдүүлэг, өргөдөл бөглөх Маягт татах
- Тус тусдаа гаргасан гар өргөдөл
- Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, бичиг баримт
- Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл
мэндийн шинэжилгээ / өнгөний болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, сэтгэцийн
өвчний шинж тэмдэг/
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /энэхүү лавлагааг И монголиа болон УБЕГ-ын
системээс авах боломжтой/
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
2. Монгол улсын иргэн, гадаадын иргэнтэй гэрлэлт бүртгүүлэх:
- Мэдүүлэг, өргөдөл бөглөх Маягт татах
- Монгол улсын иргэний гар өргөдөл
- Монгол улсын иргэний иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
- Монгол улсын иргэний эрүүл мэндийн шинжилгээ /ДОХ, сүрьеэ, сэтгэц/
- Монгол улсийн иргэний гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /энэхүү лавлагааг И-
монголиа болон УБЕГ-ын системээс авах боломжтой/
- Гадаад улсын иргэний үндэсний хэл дээрхи гар өргөдөл
외국인의 모국어로 작성된 자필 신청서
- Гадаад улсын иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, бичиг баримт
외국인의 신분증, 여권
- Гадаад улсын иргэний эрүүл мэндийн шинжилгээ / ДОХ, сүрьеэ, сэтгэц/
외국인의 에이즈, 결핵, 정신병 등 3가지 신체검사
- Гадаад улсын иргэний оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт
가족관계증명서
- Гадаад улсын иргэн өөрийн улсын бүртгэлийн байгууллагаас авсан гэрлэлтийн
бүртгэлийн талаарх лавлагаа
혼인관계증명서
- Гадаад улсын иргэний гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй талаарх харьяалах улсын
холбогдох байгууллагын /цагдаагийн/ тодорхойлолт
범죄사실확인서
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
수수료 10불
- Монгол улсын 18 нас хүрсэн 2 гэрчийг байлцуулах
몽골 국민이며 18세 이상인 증인 2
Анхааруулах зүйл:
- Гадаад улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхэд тухайн гадаад улсын гэрлэлтийн
бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардана.
- Гадаад хэл дээрхи бүх бичиг баримтыг монгол хэл рүү орчуулж, нотариатаар
гэрчлүүлнэ.
- Гадаад улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхэд Монгол улсын УБЕГ-аас гадаад
иргэний бүртгэлийн дугаар авар тул 2 цагийн өмнө материалыг урдчилан бүрдүүлнэ.