ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

2025-01-07


ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн
дотор дараах бичиг баримтыг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ.
1. Гэрлэлтээ батлуулсан эцэг, эх хүүхдээ төрсний бүртгэлд хамруулах:
- Мэдүүлэг, өргөдөл бөглөх Маягт татах
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа /монгол хэл рүү
орчуулж нотариатаар гэрчлүүлнэ/
- Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
2. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх:
- Мэдүүлэг, өргөдөл бөглөх Маягт татах
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
- Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн байгууллагын магадлагаа /Магадлагаанд
эцэг эхийн нэр бүртгэгдсэн, монгол хэл рүү орчуулж нотариатаар гэрчлүүлнэ/
- Эцэг, эх тус тусдаа бичсэн гар өргөдөл
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
3. Эх хүүхдээ өөрийн овог, нэрээр бүртгүүлэх:
- Мэдүүлэг, өргөдөл бөглөх Маягт татах
- Эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиар
- Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн байгууллагын магадлагаа /Магадлагаанд
зөвхөн эхийн нэр бүртгэгдсэн, монгол хэл рүү орчуулж нотариатаар
гэрчлүүлнэ /
- Эхийн бичсэн гар өргөдөл
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон /
Анхаарах зүйлс:
- Хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд төрсний бүртгэлд
бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харъяалал аваагүйг
нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт, төрөлт бүртгэлгүй лавлагаа
хавсаргана.
- Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн,
харъяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн
тохиролцсоноор гадаадын иргэн, харъяалалгүй эцэг /эх/-ийн овгоор төрсний
бүртгэл хөтөлж болно.
- Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн,
харъяалалгүй хүн бол Монгол улсын УБЕГ-аас бүртгэлийн дугаар авах тул 2
цагийн өмнө материалыг урьдчилан бүрдүүлнэ.
- Эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй тохиолдолд эхээр
хүүхдээ овоглох бол гэрлэлт дуусгавар болоогүй нөхрийн гар өргөдөл
хавсаргана.