ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ

2025-02-03


ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

Монгол улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас
хүрсэн иргэн биеийн давцахгүй өгөгдөл /гар хурууны хээ уншуулж/-ийн бүртгэлд
өөрийн биеэр бүртгүүлнэ.
1. Монгол улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт
бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ.
- Төрсний гэрчилгээ
- Эцэг, эх, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх
- Тэмдэгтийн хураамж 25 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
2. Монгол улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах
баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ.
- Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт
- Тэмдэгтийн хураамж 25 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
Анхааруулах зүйл:
- Иргэний үнэмлэхийг анх удаа болон 25, 45 насандаа шинэчилж авахад
нийслэлд ажлын 5, суманд ажлын 10, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа
ЭСЯ-ны Консулын хэлтсээс 45 өдрийн дотор олгоно.
- Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэний үнэмлэх авах иргэн итгэмжлэгдсэн
төлөөлөгчөөр дамжуулан нийслэл, сумдаас өөрийн иргэний үнэмлэхийг
хэвлүүлэн авах боломжтой.